Польш
Польш буюу албан ёсоор Бүгд Найрамдах Польш Улс (Польш: Rzeczpospolita Polska) — Төв Европт оршдог улс. Хүн ам нь 2022 оны байдлаар 38 сая орчим байсан бөгөөд үүгээрээ дэлхийд 33-т жагсдаг. Нийт иргэдийн 80 орчим хувь католик шашинтай. Нийслэл нь Варшав хот. Үүнээс гадна Краков, Лодзь, Вроцлав, Познань, Шчецин, Гданьск зэрэг том хотуудтай. Улсын албан ёсны хэл нь польш хэл. Польшийн мөнгөн тэмдэгтийг злот гэдэг. 1 злот нь 0.27 орчим ам доллартай тэнцэх ханштай. Задгай мөнгийг нь грош гэнэ.
Бүгд Найрамдах Польш Улс ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠫᠣᠯᠢᠱ ᠤᠯᠤᠰ | |
|---|---|
| Төрийн дуулал: Mazurek Dąbrowskiego "Домбровскийн мазур бүжиг" | |
| Нийслэл ба томоохон хот | Варшав 52°13′N 21°02′E / 52.217°N 21.033°E |
| Албан ёсны хэл | Польш хэл[1] |
| Угсаатны бүлгүүд (2011)[2] |
|
| Шашин (2011)[3] |
|
| Ард түмний нэршил | |
| Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
| Карол Навроцки | |
| Дональд Туск | |
| Хууль тогтоох байгууллага | Парламент |
| Сенат | |
| Сейм | |
| Түүх | |
| 4 сарын 14, 966 он | |
| 4 сарын 18, 1025 он | |
| 7 сарын 1, 1569 он | |
| 10 сарын 24, 1795 он | |
| 11 сарын 11, 1918 он | |
| 9 сарын 17, 1939 он | |
| 2 сарын 19, 1947 он | |
| 12 сарын 31, 1989 он[4] | |
| Газар нутаг | |
• Нийт | 312,696 км2 (120,733 бээр2)[5] (69) |
• Усны эзлэх талбай (%) | 1.48 (2015)[6] |
| Хүн ам | |
• 2022 тооллого | |
• Нягтаршил | 122/км2 (98) |
| ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $1.705 их наяд[8] (21) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $45,343[8] (41) |
| ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $748.8 тэрбум[8] (22) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $19,912[8] (50) |
| ОТББИ (2020) | 27.2[9] бага |
| ХХИ (2021) | ▲ 0.876[10] маш өндөр · 34 |
| Мөнгөний нэгж | Злоты (PLN) |
| Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
| UTC+2 (ТЕЗЦ) | |
| Огнооны формат | өө.сс.жжжж (МЭ) |
| Жолооны тал | баруун |
| Утасны томьёо | +48 |
| Домэйн нэр | .pl |
Польш улс Монгол улстай 1950 оны 4-р сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон.
Байршил
засварлахПольш улс Балтын тэнгис Карпатын нуруу хооронд орших бөгөөд зүүн хойд талаараа Оросын Холбооны Улс (Калининград мужтай 210 км), Литва (104 км), зүүн хэсгээрээ Беларусь (418 км), зүүн урдуураа Украин (535 км), өмнөд талаараа Словак (541 км), баруун урдуураа Чех (796 км), баруун талаараа Герман (467 км) гэх 7 улстай хуурай газраар хиллэдэг. Польшийн нийт газар нутаг нь 312,696 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т ордог буюу Монгол Улсаас 5 дахин бага гэсэн үг юм.
Түүх
засварлах

966 онд захирагч I Миешко Католик шашин хүлээн авч Польш улс анх бүрэлдэн тогтсон гэдэг. Польш нь 1025 онд Вант улс болсон. 1241 онд монголчууд Польш руу довтлон, Легницэд польш, германчуудыг ялсан боловч дараа нь Унгар руу явжээ.
1320 онд Куявын гүн Пиаст угсааны Владислав Локиетек (1305–1333) Их Польшийг өөрийн эзэмшилд нэгтгэсний дараа Краков хотод Польшийн хаан ширээнд заларсан. Үүнээс хойш Краков нь Польшийн шинэ нийслэл болжээ. Түүний залгамжлагч Их III Казимир (1333–1370)-ын үед Польш улс цэцэглэн хөгжиж, 1349 онд Галицыг өөртөө нэгтгэж авчээ.
1569 онд Литвын гүнлигтэй холбоо байгуулж нэгдсэнээр Польш-Литвын холбоот улсыг байгуулжээ. Польшид Европ тив дэх анхны 1791 оны тавдугаар сарын 3-ны Үндсэн хууль баталсан байна. Энэ холбоот улс нь 1795 онд нурж, газар нутгийг нь Прусс, Орос, Австри гурван улс хувааж авчээ. Польш нь 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа Версалийн Гэрээний дагуу тусгаар тогтнолоо олж авсан боловч Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Герман, ЗХУ хоёрт ээлжлэн эзлэгдэж тусгаар тогтнолоо дахин алдсан гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш нь 6 сая гаруй иргэнээ алдсан бөгөөд хэдэн жилийн дараа ЗХУ-ын нөлөөн дор "Зүүн эвсэл"-ийн социалист засаглал бүхий Бүгд Найрамдах Польш Ард Улс болсон байна.
1989 онд Эв санааны нэгдэл хөдөлгөөний үр дүнд коммунист дэглэм нуран унаж Польшийн шинэ Үндсэн Хуульд зааснаар "Польшийн гурав дахь Бүгд найрамдах улс" бий болжээ. Польш нь 16 аймаг буюу войевүдствогоос (Польш: województwo) бүрэлдсэн нэгдмэл бөгөөд парламентын засаглалтай орон болсон юм.
Польш Улс нь анх НҮБ байгуулахад оролцсон 51 гишүүний нэг бөгөөд 1999 оны 3-р сарын 12-ноос НАТО, 2004 оны 5-р сарын 1-ээс Европын Холбооны гишүүн бөгөөд 2007 оны 12-р сарын 21-нээс Шенгений орнуудын нэг болсон. Эдийн засгийн тогтвортой хөгжилтэй, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болоод байна.
Хүн ам
засварлахПольш улсын хүн ам 2024 оны байдлаар 37 сая 563 мянга байв. Орчин үеийн Польш бол дэлхийн хамгийн том нэг үндэстнээс бүрдсэн улсуудын нэг юм. 2021 оны хүн амын тооллогоор Польшийн хүн амын 98.84% нь өөрсдийгөө польш үндэстэн гэж тодорхойлсон бөгөөд 99.56% нь гэртээ польш хэлээр ярьдаг гэж мэдэгджээ. Тус улсын хүн амын 3.8% нь өөрсдийгөө бусад үндэстэн гэж тодорхойлсон бөгөөд томоохон нь силезчүүд (1.57%), кашубчууд (0.47%), германчууд (0.38%), украинчууд (0.22%), белорусууд (0.15%), англиуд (0.14%), америкууд (0.07%), италиуд (0.07%), еврейчүүд (0.04%) юм.
Сүүлийн жилүүдэд Польшийн хүн амын тоо цагаачлал нэмэгдэж, төрөлт буурсантай холбоотойгоор аажмаар буурч байна. Тус улс Европын Холбоонд элссэний дараа олон тооны польш хүн ажил хайж Баруун Европын орнууд руу, түүний дотор Англи руу гол төлөв цагаачилжээ.
Төрийн байгуулалт, засаг захиргаа
засварлахПольш улс нь төрийн байгуулалтын хувьд парламентын (Сенат, Сейм) засаглалтай. Ерөнхийлөгч нь Карол Навроцки. Ерөнхий сайд Дональд Туск.
Польшийн нэгдүгээр түвшний (том) засаг захиргааны нэгжийг польшоор "województwo" гэдэг. Үүний эртний утга нь монголоор «цэргийн ноёны эзэмшил нутаг» гэнэ. "Орос-Монгол толь" (1982)[11]-т воевод - «мужийн цэргийн ноён» гэж, воеводство - «муж» гэж орчуулагдсан байдаг. 1999 оноос доорх нэр бүхий 16 муж болон өөрчлөн байгуулагджээ[12]: Мужууд нь цаашлаад повят, гмин гэж хуваагддаг.
Бага Польш - төв хот нь Краков
Варми-Мазури - төв хот нь Ольштын
Доод Силези - төв хот нь Вроцлав
Их Польш - төв хот нь Познань
Куяви-Помор - төв хот нь Быдгощ
Лодзь - төв хот нь Лодзь
Люблин - төв хот нь Люблин
Любуш - төв хотууд нь Зелёна-Гура, Гожув-Велькопольски
Мазови - төв хот нь Варшав
Ополе - төв хот нь Ополе
Өрнөд Померан - төв хот нь Шчецин
Доод Карпат (Карпатынзах) - төв хот нь Жешув
Подласки (Ойнзах) - төв хот нь Белосток
Помор - төв хот нь Гданьск
Свентокшишки - төв хот нь Кьелце
Силези - төв хот нь Катовице
| Аймаг/Воевудство | Нийслэл | Газар нутаг(км²)
2018 он |
Хүн ам
2018 он |
автомашины
дугаарын тэмдэглэл |
|---|---|---|---|---|
| Доод Силези | Вроцлав | 19 947 | 2 898 525 | D |
| Куяви-Поморын | Быдгощ
Торунь |
17 972 | 2 069 273 | C |
| Люблин | Люблин | 25 122 | 2 103 342 | L |
| Любуш | Гожув-Велькопольски1)
Зелёна-Гура2) |
13 988 | 1 010 177 | F |
| Лодзь | Лодзь | 18 219 | 2 448 713 | E |
| Бага Дольш | Краков | 15 183 | 3 413 931 | K |
| Мазови | Варшава | 35 558 | 5 428 031 | W |
| Ополе | Ополе | 9412 | 980 771 | O |
| Доод Карпат | Жешув | 17 846 | 2 125 901 | R |
| Подласки | Белосток | 20 187 | 1 176 576 | B |
| Помор | Гданьск | 18 321 | 2 346 717 | G |
| Силези | Катовице | 12 333 | 4 508 078 | S |
| Свентокшиски | Кельце | 11 711 | 1 230 044 | T |
| Варми-Мазури | Ольштын | 24 173 | 1 420 514 | N |
| Их Польш | Познань | 29 826 | 3 500 361 | P |
| Өрнөд Поморын | Щецин | 22 897 | 1 693 219 | Z |
Хотууд
засварлахЭдийн засаг
засварлахПольш бол хуучин социалист улс учраас 1990-ээд оны эхээр болсон улс төрийн өөрчлөлтүүд түүний эдийн засагт ноцтой нөлөөлсөн. Ийнхүү тухайн үед Ерөнхий сайд байсан Тадеуш Мазовецки болон Лешек Бальцерович нар эдийн засгийн "Шок эмчилгээ" хийж томоохон хувьчлалын давлагаа эхэлж, энэ үеэр төрийн өмчийн дийлэнх хувь нь хувийн мэдэлд шилжсэн юм. Хөгжиж буй эдийн засгийн тогтолцооны өргөн хүрээг хамарсан нөхцөлүүд нь барууны олон хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж, Польшийн эдийн засгийг Европын зах зээлд чухал ач холбогдолтой болгожээ. Хөгжингүй зах зээлийн эдийн засаг нь өрсөлдөөнийг илүүд дэмждэг байна.
2017 оны 9-р сарын 29-нд хөрөнгийн индексийн тооцоо гаргадаг "FTSE Group" санхүүгийн компани жил бүр зах зээлийн ангиллынхаа үр дүнг зарлахад Польшийн эдийн засгийг хөгжиж буй зах зээлээс хөгжингүй зах зээл рүү орж ахисан байна. Польш бол ийм статустай болсон анхны посткоммунист орон болсон юм.
Аж үйлдвэр
засварлах2016 онд ДНБ-ий бүтцэд аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн эзлэх хувь 38.5 хувь байв. Үүний зэрэгцээ аж үйлдвэрт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо нийт хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30.4 хувийг эзэлж байна. Өсөлтийн хурд нь нийт эдийн засгийнхаас өндөр буюу 2016 онд ойролцоогоор 4.2% байна.
Польшид чулуужсан ба хүрэн нүүрс, байгалийн хий, хүхэр, хужир, ширээний, чулуулаг ба калийн давс, асбест, төмөр, мөнгө, никелийн хүдэр, алт, цайр, занарын хий олборлодог.
Тэргүүлэх боловсруулах аж үйлдвэр
засварлах- механик инженерчлэл (Польш бол загас агнуурын хөлөг онгоц, цахилгаан галт тэрэг, ачаа болон суудлын вагон, зам, барилгын машин механизм, машин хэрэгсэл, хөдөлгүүр, электроник, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж гэх мэт дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг юм),
- хар ба өнгөт (их хэмжээний цайрын үйлдвэрлэл) металлурги,
- химийн бодис (хүхрийн хүчил, бордоо, эм, үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн, гэрэл зургийн бүтээгдэхүүн),
- нэхмэл (хөвөн, маалинган даавуу, ноос),
- хувцас,
- цемент,
- шаазан, вааран эдлэлийн үйлдвэрлэл,
- спортын бараа (каяк, дарвуулт онгоц, майхан гэх мэт) үйлдвэрлэл.
- модон тавилга үйлдвэрлэл
Польшийн уран зохиол
засварлахЭрт дээр үед орчин үеийн Польш улсад Померан, Полан, Вистулан, Масур болон бусад хүмүүс амьдардаг байжээ. Эдгээр ард түмэн 966 онд Христийн шашныг хүлээн авснаар бичгийн хэлтэй болсон. Византийн шашнаас ирсэн Христийн шашинд литург болон бичвэр хоёулаа славян хэлээр байсан бол Ромоос ирсэн Христийн шашинд литург болон бичвэр хоёулаа зөвхөн латин хэлээр байв. Ромоос Христийн шашныг хүлээн авсан Польшид лам хуврагууд, ялангуяа дээд зиндааны лам хуврагууд нь 12-р зуун хүртэл гадаад гаралтай хүмүүс, голчлон герман, чехээс бүрддэг байв. Хожим нь дээд лам хуврагуудын дунд аажмаар польш хүмүүс гарч эхэлсэн. Анхны польш зохиолч нь Сандомир нутгийн уугуул Краковын хамба лам Винсент Кадлубек байв. "Шударга" хэмээх II Казимир хааны захиалгаар Кадлубек Польшийн түүхийг (Латин: Historia Polonica) бичжээ. Кадлубекийн бүтээл нь 13-р зууны эхэн үе хүртэл үргэлжилсэн он дарааллын түүх юм. 15-р зууны хамгийн алдартай зохиолч болох Краковын канон Ян Двугош (1415–1480) нь Краковын академиас гарч ирсэн. Түүний гол бүтээл болох Польшийн түүх (Латин: Annales seu cronicae incliti Regni Poloniae) нь эртний үеэс эхэлж, зохиогч нас барах хүртэл үргэлжилсэн он дарааллын түүх юм.
16-р зууны эхний хагаст Польшийн уран зохиолд латин хэл давамгайлж байв. Зөвхөн алдартай номууд л польш хэлээр бичигдэн гарч байв. Польшийн анхны хэвлэмэл түүх болох Chronica Polonorum (Польшийн шастир)-ыг 1519 онд Мачей Миеховита латин хэлээр хэвлүүлжээ. Николай Коперникийн De revolutionibus orbium coelestium (Тэнгэрийн эрхсийн эргэлтийн тухай) номыг 1543 онд латин хэлээр бичсэн бөгөөд нэгэн цагт алдартай байсан өөр нэг бүтээл болох Optima monetae cudendae ratio (Зоосны шилдэг зарчмуудын тухай, 1526)-г мөн бичсэн байна. Польшийн анхны ном 1514 оноос хойшгүй, 1511 оноос өмнө Краков хотод хэвлэгдэн гарчээ.
Польшийн уран зохиолын эцэг нь Польшийн язгууртны сэтгүүл зүйн ердийн төлөөлөгч Нагловицын Миколай Рей (1505–1569) юм. Рейгийн яруу найраг, зохиолын аль алиных нь бүх бүтээлүүд улс төрийн тэмцлийн зорилготой байсан. Язгууртны эрх ашгийг тууштай хамгаалагч Рейгийн зохиолууд нь язгууртнуудад ёс суртахуун, улс төрийн удирдамж өгч, өрсөлдөгчдийг нь шоолж байв.
Эдгээр бүх Польшийн зохиолчид Польшийн утга зохиолын хэлийг гайхалтай хөгжүүлсэн боловч уран зохиолын илэрхийллийн тусгай хэлбэр болох агуу яруу найраг хараахан бий болоогүй байв. Үүнийг Радом мужийн чинээлэг язгууртан Ян Кочановски (1550–1584) бүтээсэн юм. Кочановски Италид боловсрол эзэмшиж, хожим нь Парист амьдарч байжээ. Тэрээр үзэсгэлэнтэй сонгодог латин хэлээр шүлэг бичдэг байсан боловч Адам Мицкевичийн оргил мандал хүртэл Польшийн уран зохиолд хосгүй агуу Польшийн яруу найрагч гэдгээрээ алдартай байжээ.
Польшийн хамгийн агуу яруу найрагч, дэлхийн хамгийн агуу яруу найрагчдын нэг бол Польшийн романтизмын хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч Адам Мицкевич юм. Мицкевичийн бүтээлч хөгжлийн оргил үе нь түүний хамгийн боловсорсон бүтээл болох "Пан Тадеуш" яруу найраг юм. Уран сайхны ур чадвараараа дэлхийн утга зохиолын шилдэг бүтээлүүдтэй эн зэрэгцдэг ажээ.
Юлиуш Словацки (1809–1849) бол хамгийн гайхалтай, олон талын яруу найрагчдын нэг байв. Түүний 1833 онд хэвлэгдсэн анхны бүтээлүүд нь Байрон, Шекспир нарын хүчтэй нөлөөнд автсан бөгөөд түүний яруу найргийн суут ухааны олон талт шинж чанарыг харуулдаг.
Польшийн алдарт уран зохилчид
засварлах- Юзеф Конрад
- Исаак Башевис-Зингер
- Станислав Лем
- Анжей Сапковски
- Иоанна Хмелевска
- Болеслав Прус
- Владислав Реймонт
- Хенрик Сиенкевич
- Януш Леон Вишневски
- Мариа Конопницка
- Чеслав Милош
- Адам Мицкевич
- Элиза Ожешко
- Тадеуш Ружевич
- Константи Галчиньски
- Стефан Жеромски
- Вислава Шимборска
- Станислав Ежи Лец
- Ольга Токарчук
Польшийн баяр ёслолын өдрүүд
засварлах- 1-р сарын 1 - "Шинэ жил" - Nowy Rok
- 1-р сарын 6 - "Христийн ирсэн өдөр"- Trzech Króli - 1960 он хүртэл амралтын өдөр байсан, 2011 оноос дахин сэргээсэн.
- Тогтмол өдөр байхгүй, шилждэг өдөр- Улаан өндөгний баяр (2 өдөр: Ням, Даваа гараг) - Wielkanoc
- 5-р сарын 1 - "Хөдөлмөрийн баярын өдөр" - Święto Pracy
- 5-р сарын 3 - "5-р сарын 3-ны Үндсэн хуулийн өдөр" - Święto Konstytucji 3 Maja
- Ногоон баяр буюу Ариун Сүнсний буулт (Улаан өндөгний баяраас хойш 49 хоногийн дараа үргэлж ням гарагт) —Zielone Świątki / Zesłanie Ducha Świętego
- Христ бурханы бие өдөр (Улаан өндөгний баярын дараа 60 хоног, пүрэв гаригт тэмдэглэдэг) - Boże Ciało
- 8-р сарын 15 - Мэри дарь эхийн өдөр- Wniebowzięcie NMP
- 11-р сарын 1 - Бүх Гэгээнтнүүдийн өдөр - Wszystkich Świętych
- 11-р сарын 11 — Польш улсын Үндэсний тусгаар тогтнолын өдөр — Święto Niepodległości
- 12-р сарын 25, 26 - Христийн мэндэлсэн өдрийн баяр -Boże Narodzenie
Мөн үзэх
засварлахЦахим холбоос
засварлах| Wiktionary: Польш – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
засварлах- ↑ Constitution of the Republic of Poland, Article 27.
- ↑ Struktura narodowo-etniczna, językowa i wyznaniowa ludności Polski. Narodowy Spis Powszechny Ludności i Mieszkań 2011 [National-ethnic, linguistic and religious structure of Poland. National Census of Population and Housing 2011] (PDF) (Польш хэлээр). Central Statistical Office. 2015. х. 36. ISBN 978-83-7027-597-6.
- ↑ Struktura narodowo-etniczna, językowa i wyznaniowa ludności Polski. Narodowy Spis Powszechny Ludności i Mieszkań 2011 [National-ethnic, linguistic and religious structure of Poland. National Census of Population and Housing 2011] (PDF) (Польш хэлээр). Central Statistical Office. 2015. х. 93. ISBN 978-83-7027-597-6.
- ↑ "The Act of December 29, 1989 amending the Constitution of the Polish People's Republic". Internetowy System Aktów Prawnych. Татаж авсан: 18 Аравдугаар сар 2020. (Польш хэлээр)
- ↑ GUS. "Powierzchnia i ludność w przekroju terytorialnym w 2018 roku".
- ↑ "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 Аравдугаар сар 2020.
- ↑ "Statistical Bulletin No 11/2022". Statistics Poland. Татаж авсан: 23 Арванхоёрдугаар сар 2022.
- 1 2 3 4 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. Дөрөвдүгээр сар 2023.
- ↑ "Gini coefficient of equivalised disposable income". Eurostat. Архивласан огноо 9 Аравдугаар сар 2020. Татаж авсан: 21 Зургаадугаар сар 2022.
- ↑ Nations, United (8 Есдүгээр сар 2022). "Human Development Report 2021/2022" (PDF) (Англи хэлээр). United Nations Development Programme. Татаж авсан: 11 Есдүгээр сар 2022.
- ↑ Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь"-ын 1982 оны II хэвлэл.
- ↑ "Ustawa z dnia 24 lipca 1998 r. o wprowadzeniu zasadniczego trójstopniowego podziału terytorialnego państwa (Dz.U. z 1998 r. Nr 96, poz. 603)". Эх хувилбараас архивласан: 4 Долдугаар сар 2019. Татаж авсан: 10 Арван нэгдүгээр сар 2017.
{{cite web}}: Check date values in:|access-date=and|archive-date=(help)
