«Спейс шаттл» «Шаттл» (англи. Space Shuttle — «сансрын хөлөг») — америкийн олон удаа ашигладаг сансрын тээврийн хөлөг.

Эдгээр Шаттл хөлгүүдийг 1969 оноос 2011 он хүртэл хэрэгжүүлсэн НАСА-гийн сансрын Шаттл хөтөлбөрийн хүрээнд ашиглаж байсан.

Сансрын хөлөг хөтөлбөрийг 1971 оноос эхлэн НАСА-гийн даалгавараар "North American Rockwell" (Хойд Америкийн Роквелл) болон холбогдох гэрээт гүйцэтгэгчид боловсруулсан. Хөгжүүлэлтийн ажлыг НАСА, АНУ-ын Агаарын цэргийн хүчинтэй хамтранявуулсан. Системийг бүтээхэд 1960-аад оны Аполло сарны модулиудын хэд хэдэн техникийн шийдлийг ашигласан бөгөөд үүнд хатуу пуужингийн өдөөгчтэй туршилт хийх, тэдгээрийг салгах систем, гадаад савнаас түлш авах зэрэг байсан. Нийт 6 Шаттл хөлөг бүтээгдсэн: нэг туршилтын загвар, 5 нислэгийнх байсан. Челленджер, Колумбиа гэсэн хоёр Шаттл хөлөг осолдсон. Сансрын нислэгийг 1981 оны 4-р сарын 12-ноос 2011 оны 7-р сарын 21 хүртэл гүйцэтгэсэн байна.

2011 онд хөтөлбөр хаагдах хүртэл Шаттл сансрын хөлөг онгоцууд нийт 135 нислэг үйлдсэн бөгөөд үүнд Дискавери - 39, Атлантис - 33, Колумбиа - 28, Эндевор - 25, Челленжер - 10 нислэг хийжээ.