Хятад, Оросын төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв
Тавдугаар сарын 20-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотын Ардын их хурлын ордонд Хятад улсад төрийн айлчлал хийж буй Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүн “Хятад, Оросын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-ний хугацааг үргэлжлүүлэн сунгахаар санал нэгджээ.
Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосны 30 жил, “Хятад, Оросын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 25 жилийн ой тохиож байна. Хоёр улс энэхүү гэрээг байгуулснаар урт хугацааны сайн хөршийн найрамдал, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны институцийн үндсийг хууль эрх зүйн хэлбэрээр баталгаажуулж, Хятад, Оросын харилцаа үсрэнгүй хөгжсөн гэжээ.
20-May-2026